Exodus 34
1 Яахвэ Мосед "Яг эхнийхтэйгээ адил хоёр чулуун хавтан цавчин хий. Чиний хагалж буталсан хавтангууд дээр байсан яг тэр үгсийг Би тэдгээр дээр бичих болно" гэж хэлэв.
15 "Тэр нутгийн хүмүүстэй ямар ч гэрээ битгий хий. Тэд өөр амраг руугаа гүйх мэт бурхдынхаа араас гүйдэг. Тэд бурхдадаа бэлэг өгдөг. Тэгээд тэд та нарыг өгсөн хоолноосоо ирж ид гэж дуудна."
29 Мосе Синай уулаас алхан бууж ирэв. Тэр хоёр гартаа гэрээний хоёр хавтанг атгасан байлаа. Түүний нүүр гэрэлтэж байв. Гялбаж байв! Тэр Яавэтай нүүр тулан ярилцсан байв. Гэхдээ Мосе өөрийнх нь арьс гэрэлтэж байгааг мэдсэнгүй.
30 Аарон болон бүх Израиль түүний бууж ирэхийг харав. Түүний нүүр гал шиг гялалзаж байв! Тэд маш их айлаа. Тэд хойш үсрэв. Хэн ч ойртож зүрхэлсэнгүй!
33 Мосе ярьж дуусаад, даавуу авч нүүрээ бүтээв.