Exodus 33
1 Яахвэ Мосед "Босоод, энэ газрыг орхи. Египетээс гаргаж авчирсан хүмүүсээ дагуулаад Абрахам, Исаак, Иаков нарт Миний амласан газар руу яв. Би түүнийг үр хүүхдүүдэд нь өгөхөөр амласан билээ.
7 Мосе хуарангаас нэлээд хол нэгэн майхныг босгов. Тэр үүнийг Уулзалтын майхан гэж нэрлэв. Яахвэг хайсан хэн ч байсан хүмүүсийн майхнуудаас хол, тэнд хүртэл алхаж очих ёстой байв.
18 Мосе "Гуйж байна, Таны алдар сууг харахыг надад зөвшөөрөөч!" гэв.