Genesis 46

1 Израиль өөрт байсан бүхнээ баглав. Тэр замд гарав. Тэр Беершебад зогсов. Тэнд тэр амьтан төхөөрч, эцэг Исаакийнхаа Бурханд өргөв.

5 Иаков Беершебагаас хөдлөв. Хөвгүүд нь түүнийг Фараоны явуулсан тэргэнд суулгав. Тэд бас багачууд болон эхнэрүүдээ тэнд суулгав.

28 Иаков Иосефыг олуулахаар Иудаг түрүүлээд явуулав. Иуда тэдэнд Гошен хүрэх замыг зааж өгөх байв. Тэгээд бүх гэр бүлээрээ Гошенд хүрч ирцгээв.

29 Иосеф тэргээ бэлдүүлэв. Тэр эцэг Израилиа угтахаар Гошен руу давхин очив! Түүнийг хармагцаа Иосеф эцгийнхээ хүзүүгээр тэврэн авав. Тэр маш удаан хугацаанд уйлж, бас дахин уйлсаар байв.

31 Иосеф ах дүүстээ болон эцгийнхээ гэрийнхэнд хандаж, "Би Фараонтой уулзахаар явна. Би түүнд та нарыг надтай хамт байхаар Канаанаас ирсэн гэж хэлнэ" гэв.