Genesis 4
1 Адам эхнэр Еватайгаа унтлаа. Тэр жирэмсэлж, Каиныг төрүүлэв. Тэрээр, "Яахвэгийн тусламжтайгаар би эрэгтэй хүн бүтээлээ!" гэв.
2 Дараа нь тэр Абелийг төрүүлэв. Абел хоньчин болов. Харин Каин газар хагалж, тариа тарьдаг байв.
3 Цаг хугацаа өнгөрөв. Каин өөрийнхөө ургацаас Яахвэд бэлэг болгон авчрав.
6 Яахвэ Каинд, "Чи яагаад уурлав? Чиний царай яагаад барайв?" гэв.
8 Каин дүү Абелдээ, "Хээр гаръя" гэв. Тэднийг ганцаараа байх үед Каин Абел руу дайрав. Тэр түүнийг алав.