Genesis 2

7 Яахве Бурхан газраас шороо авав. Тэр хүн дүрслэв. Тэр тонгойж хүний хамарт амьсгалав. Хүний цээж өндийв. Тэр амьд боллоо!

8 Яахве Бурхан зүүн зүгт, Еденд цэцэрлэг байгуулав. Тэр хүнийг тэнд оруулав.

9 Яахве Бурхан газраас мод ургуулав. Үзэсгэлэнтэй моднууд. Сайн жимсээр дүүрэн моднууд. Цэцэрлэгийн голд хоёр мод байв, амийн мод бас сайн мууг мэдүүлэгч мод.

16 Яахве Бурхан хүнд нэг тушаал өгөв. "Цэцэрлэгт байгаа дуртай модноосоо чи жимс идэж болно."

18 Яахве Бурхан хэлэв. "Хүн ганцаараа байх нь сайн биш. Би түүнд яг тохирох туслагчийг хийж өгье."