Exodus 4

1 Мосе толгой сэгсэрлээ. "Тэд надад итгэхгүй бол яах вэ? Тэд надаас нүүр буруулвал яах вэ? Тэд, Яахвэ чам дээр ирээгүй! гэж хэлнэ."

6 Яахвэ цааш нь хэлэв. "Гараа дээл рүүгээ хий." Мосе гараа оруулав. Тэр гараа гаргаж ирлээ. Цав цагаан! Цас шиг! Гарыг нь өвчтэй арьс бүрхсэн байв!

9 "Хэрэв тэд энэ хоёр тэмдэгт хоёуланд нь итгэхгүй, нүүр буруулбал ингэж хий. Голоос ус ав. Түүнийгээ хуурай шороон дээр асга. Тэр нь яг тэндээ цус болж хувирна!"

18 Мосе Иетро руу буцаж очив. Тэрээр, "Египетэд байгаа ард түмэн рүүгээ буцахыг минь зөвшөөрнө үү. Би тэднийг амьд байгаа эсэхийг нь харах хэрэгтэй байна" гэв. Иетро, "Амар тайван яв" гэлээ.

22 "Тэгээд Фараонд ингэж хэл. Яахвэ ингэж хэлж байна, Израил бол Миний хүү! Миний ууган хүү!"