Exodus 16
1 Тэд ачаагаа баглаж, Елимээс хөдлөв. Израилийн бүх ард түмэн Елим болон Синайн хоорондох Синий зэрлэг цөл рүү орлоо. Энэ нь тэднийг Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тав дахь өдөр байв.
10 Аароныг Израилийн бүх хүмүүст ярьж байх зуур, тэд эргэж эзгүй цөл рүү харав. Гэнэт үүлний дундаас Яавегийн сүр жавхлан гялбалзан гарч ирлээ!
13 Тэр шөнө бөднө шувууд бууж ирээд, хуаранг хөнжил шиг л бүрхэв! Өглөө нь майхнуудын эргэн тойронд газарт усан дуслууд буусан байлаа.
14 Ус хатсаны дараа газарт нэг сонин зүйл үлдэв! Хяруу шиг нимгэн, тэдний өмнө нь хэзээ ч харж байгаагүй жижиг цагаан ялтсууд хаа сайгүй тарсан байлаа!
16 "Яаве ингэж хэлж байна. Хүн бүр зөвхөн нэг өдөртөө хүрэх хэмжээгээр түүж ав. Майханд байгаа хүн бүрд зориулж хоёр литр орчмыг ав."