Exodus 13
17 Фараон эцэст нь ард түмнийг явуулахад, Бурхан тэднийг далайн эрэг дагуух замаар хөтлөөгүй. Тэр зам илүү дөт байсан. Гэхдээ тэд дайн тулаан харвал айж магадгүй гэдгийг Бурхан мэдсэн. Тэд Египет рүү буцаад гүйчихэж магадгүй байлаа.
19 Мосе Иосефын ясыг авч явлаа. Эрт урьд цагт Иосеф гэр бүлээсээ ам тангараг авчээ. "Бурхан та нарыг аврахаар ирнэ. Тэр өдөр ирэхэд, миний ясыг эндээс аваад яваарай."
21 Яахве өөрөө тэдний урд явсан. Өдөр нь тэр зам заахын тулд өндөр үүл болон харагдсан. Шөнө нь тэдний замыг гэрэлтүүлэхийн тулд гал болон дүрэлзэв. Тэд өдөр ч, шөнө ч алхаж чадаж байлаа.